Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 1: Гадаад цагийн хүрдэн
Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 1: Гадаад цагийн хүрдэн

Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 1: Гадаад цагийн хүрдэн

Vendor
The Dzokden Store
Regular price
$25.00
Sale price
$25.00
Shipping calculated at checkout.
Quantity must be 1 or more

Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгох үйлсэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ  оруулахад зориулсан гүнзгий мэргэн аргуудыг санал болгож байна. Энэхүү ер бусын гайхамшигтай зам анх удаа ийнхүү алхам бүрийг таниулсан ном болон гарч байгаа бөгөөд сурагч шавь нарт эдгээр төгс хийгээд ховорхон олдох системээр амжилттай дадуулан ахих бүтээлч чадварлаг замыг зааж өгч байгаа билээ.

30 гаруй жилийн турш Төвөдийн бүх гол урсгалуудын 25 гаруй хийдэд эрчимтэй суралцсан Ханбрүл Ринбүчи Бурханы сургаалын шимийг ухааран секторын аливаа хязгаарыг арилгахад туслах өргөн ойлголтыг танд санал болгож байна.

Тиймээс энэ гурван боть бүтээлийнхээ нэгдүгээр ботид Ринбүчи та бидний өдөр тутамд тулах хэрэгтэй болдог гадаад ертөнцийн үнэн мөн чанарыг таниулжээ. Амьдралд ойрхон тусахаар баялаг зөвлөгөө, дадлага, бясалгал зэргийн тусламжтайгаар замд учирч болох олон даваа нугачааг хэрхэн амжилттай давах талаар энэ ном зааж өгөх болно. Мөн тэрбээр өөрсдийн мөн чанар руугаа илүү гүнзгий нэвтэрч орох дотоодын зөн билгийг хөгжүүлэхэд та биднийг зоригжуулан залснаар амьдралд тохиох энэхүү ховор боломжуудыг хэрхэн бүрэн зөвөөр ашиглах тухай өргөн дардан замд биднийг хөтлөн хүргэх нь гарцаагүй.


ГАРЧИГ

Батламж
Мөргөл
Танилцуулга


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ТУСГАЛЫН ОРОН ЗАЙ БУЙ БОЛГОХУЙ

1 Сэтгэлээ ойлгох
2 Сэтгэл дэх хөнөөлт төлвүүдтэй харьцах
3 Хэрхэн Бясалгавал Зохих
4 Төвлөрлийн Үе Шатууд


ХОЁРДУГААР БҮЛЭГ: БАЙГАА БАЙДЛАА ЗӨВ УХАМСАРЛАХУЙ

5 Бурханы Номыг Анхааран Авлага болгох
6 Үйлийн Үрийн Шалтгаан ба Үр дагавар
7 Сансар оршихуйн Зовлонгийн Мөн Чанар
8 Эрдэнэт Хүмүний Төрөл
9 Үхэл ба Мөнх бус


ГУРАВДУГААР БҮЛЭГ: ИТГЭЛ БИШРЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХҮЙ

10 Сүсэг бишрэлийн замыг сонгох
11 Буддизмын танилцуулга
12 Бага Хөлгөн
13 Их Хөлгөн
14 Очирт Хөлгөн


ХАВСРАЛТ

1 Оюуны Тавин-Нэгэн Үзүүлэлт
2 Нэгдүгээр Ботийн Дүгнэлт


Толь Бичиг
Зохиогчийн тухай
Ринбүчигийн Үзэл Бодол


Зохиогч Шар Ханбрүл Ринбүчи Жампэл Лодойн тухай:

Ханбрүл Ринбүчи Жампэл Лодой бол Зогдэнгийн сүсэг бишрэлийн удирдагч үүсгэн байгуулагч билээ. Цагийн хүрдний аугаа мастер Агваан Чойжин Жямцын хоёрдугаар дүрийн хувилгаан болон төрсөн түүний жинхэнэ хэн болохыг багад нь нууцлах зайлшгүй шаардлага гарсны улмаас амьдралынхаа эхний 20 жилийг Төвөдөд сарлаг маллагчийн амьдралаар өнгөрөөсөн тэрбээр тарни маанийг үргэлж уншиж өссөн ажээ. Эцэг эхээс аугаа Бодьсадва нарын түүхийг сонсож бишрэх болсон  бөгөөд эцэстээ гэрээс гарч яван Төвөдийн Буддын шашны олон урсгалын хорин тав гаруй багшаас номын рашаан хүртэж боловсролыг олжээ. Аль ч ёсыг үл ялгаварлах Риме үзэлтэйнхээ ачаар Риме Мастер цолын удалгүй хүртэж, Акашагарба Бодьсадвын хувилгаан Агваан Чойжин Жямцын дүрийн хувилгаан гэдгээ олонд ил болгон таниулж олон ургалч үзлийнхээ дундаас голлох урсгал болох Жонан-Шамбалын Цагийн хүрдний урсгалын уламжлал хадгалагч гэдгээ батлан харуулах болсон байна. Цагийн хүрдний сургаал бол Бурхан багшийн сургаалын хамгийн оргил очирт хөлгөний сургаал бөгөөд сав шим ертөнцийн зохиролыг гүнзгий аргаар үзүүлсэн тул улмаар өөрийн сэтгэлийн гүн дэх нандин мөн чанарыг илрүүлэн гаргаж амгалан энхийн Алтан Эринийг \Зогдэн\ байгуулах сургаал билээ.